Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн олон эндэгдэл бүртгэгдэж, нийт нас баралт 1,037-д хүрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас арван хүн энджээ.

Тодруулбал,

  • 0-20 насны нэг хүн
  • 41-60 насны хоёр хүн
  • 61-80 насны долоон хүн коронавируст халдварын хүндрэлээр нас барлаа.

Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд нэг өдрийн дотор хамгийн олон хүн эндсэн тохиолдол болж байна.

Хамгийн сүүлд долдугаар сарын 13-ны өдөр эндэгдэл ийм хэмжээнд бүртгэгдэж байв.

Эдгээр иргэний ес нь коронавируст халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан нь нас барах шалтгаан болсон бол нэг иргэн зөвхөн коронавируст халдварын шалтгаанаар хүндэрч эндсэн хэмээн эрүүл мэндийн байгууллагаас дүгнэжээ.

 

Харин сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн нийт эндэгдлийн шалтгааны дийлэнх нь буюу 76.9 хувь нь архаг хууч өвчин, тэр дундаа зүрх судасны өвчин хавсарсантай холбоотой байна.

Талийлаагчдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эндсэн хүний тоо 1,037-д хүрлээ. Үүнээс 992 хүнийг коронавируст халдварын улмаас эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 45 хүнийг бусад шалтгаанаар нас барсан гэж үзэж байгаа юм.
 

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.