Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Нийт жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ төрсөн ээжүүдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 9
iKon.MN

Коронавируст халдварын дельта хувилбарын дэгдэлттэй холбоотойгоор Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ба дархлаажуулалт сэдвээр ЭМЯ-наас мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/7VcJIk3Trm/

Жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвараас хамгаалах хамгийн гол арга нь дархлаажуулалт болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Дархлаажуулалтад хамрагдсанаар дельта хувилбараас тодорхой хэмжээнд хамгаалж болно.

Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндрэл, эндэгдлээс сэргийлэхээр ЭМ-ийн сайдын тушаалаар сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж байгаа. 

Монгол Улсад жилд дунджаар 80 мянган эмэгтэй төрдөг бөгөөд одоогийн байдлаар 43 мянган хүн төрөөд байна. Гэтэл 6 мянга орчим жирэмсэн эмэгтэй, 5 мянга орчим шинэ төрсөн эх дархлаажуулалтад хамрагдаад байгаа.

Дархлаажуулалтад хамрагдсан хувь бага байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор эхийн эндэгдэл нэмэгдсэнээр 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл нэмэгдэх хандлагатай болсон. Тиймээс нийт жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ төрсөн ээжүүдээ дархлаажуулалтад хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.