Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын Боксын холбооноос мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сэлбэ дэд төвийн байранд

09:00 цагт Нийслэлд анх удаа байгуулагдаж буй  Жижиг, дунд үйлдвдэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийн нээлт болно. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар оролцоно.

Спортын төв ордонд

10:00 цагт Монголын Боксын холбооноос мэдээлэл хийнэ.

Шонхор тауэрт

11:00 цагт Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас татгалзаж байгаатай холбогдуулан Ардчилсан нам байр сууриа илэрхийлнэ. Мөн АН-ын удирдлагууд нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын дельта хувилбарын дэгдэлттэй холбоотойгоор Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ба дархлаажуулалт сэдвээр мэдээлэл өгнө.

НМХГ-ын 5 давхрын хурлын зааланд

11:00 цагт НМХГ-аас олгож буй импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээ олголт, дээж авалт, цаг үеийн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.

Blue sky-д

11:00 цагт Засгийн газрын 2021-2024 оны түншлэлийн хөтөлбөрийн талаар Азийн хөгжлийн банкнаас мэдээлэл хийнэ.

Bluemon төвийн Norphei галлерейд

11:00 цагт "Чингис хааны өв, соёл" боть I,II,III цуврал судалгааны бүтээлийн нээлт, "Монголын нууц товчоон" ном хэвлэлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:30 цагт Ковид цар тахлын нөлөөнд өртсөн экспортын үйл ажиллагаанд оролцогч ААН, компаниуд Засгийн газарт шаардлага хүргүүлж мэдэгдэл хийнэ.

12:00 цагт Мөнхжин Идэр-Од нарын Крипто зах зээлд шинээр нэвтрүүлж буй IHC койныг анхдагч зах зээлд гарахад буюу IEO хийхэд Койн-Хаб ХХК биржийн системийн үйл ажиллагаанаас болж хохирсон хэрэглэгчид мэдээлэл хийнэ.

МҮЭ-ийн холбооны төв байрны 4 давхрын хурлын танхимд

11:00 цагт Цар тахлын хүнд цаг үед Төрийн болон орон нутгийн өмчит, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд туйлдаж байгаа асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болсон тухай мэдээлэл хийнэ.

Улсын Гуравдугаар төв эмнэлэгт

14:00 цагт “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн хүрээнд УГТЭ-ийн Эрчимт эмчилгээ, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг дээшлүүлэхэд нэн шаардлагатай орчин үеийн багаж хэрэгслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Арга хэмжээнд ЭМ-ийн сайд М.Энхболд, АХБ Удирдлагууд болон УГТЭ-ийн албаны хүмүүс оролцоно.