Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 наадмыг алгассан Умард Солонгос Бээжин 2022 өвлийн олимпын наадамд оролцох эрхээ хасуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 зуны олимпын наадамд оролцоогүйнх нь төлөө Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) Умард Солонгосыг шийтгэж, гишүүнчлэлийг нь 2022 оныг дуустал түдгэлзүүлжээ.

Ингэснээр тус улс ирэх оны эхээр болох Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох боломжгүй болж байна.

Пёньяны эрх баригчид коронавирусийн цар тахлаас тамирчдаа хамгаалах үндэслэлээр Токиогийн зуны олимпын наадамд оролцоогүй юм. Шийтгэлийн хугацаанд тус улсын үндэсний олимпын хороонд ямар нэг санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхгүйгээ ОУОХ-ы ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.

ОУОХ хоригийн хугацааг явцын дунд өөрчлөх, Умард Солонгосын тамирчдыг хувийн шугамаар Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцуулах боломж нээлттэйг Бах бас нэмж сануулсан байна.

 

Эх сурвалж: BBC