Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Болортуяа: Эрүүл мэндийн яам, УОК-оос хөл хорио тогтоох санал ирүүлээгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-КОВИД-19-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор хөл хориог чангатгана гэдэг мэдээлэл тараад байгаа. Хөл хорионы дэглэмд өөрчлөлт оруулах тухай өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаа юу?

-Яг одоогоор Эрүүл мэндийн яам, УОК-оос хөл хорио тогтоох асуудлаар Засгийн газрын хуралдаанд ямар нэгэн санал оруулаагүй байна. Тиймээс ийм асуудал яригдаагүй гэсэн үг.

-Сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар нэмэгдсэнээр цөөнгүй боловсролын байгууллага цахимаар сургалтаа явуулах горимт шилжээд байна. Энэ тал дээр Засгийн газрын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Халдвар авсан хүүхдийн тооноос хамаарч бүлэг, давхар, анги, жигүүр, сургуулиар нь хөл хорио тогтоох арга хэмжээ аваад явж байгаа. Үүнээс өөрөөр Засгийн газрын хуралдаанд яригдсан зүйл байхгүй байна.

-Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх гэж байна гэдэг мэдээлэл цацагдаж эхэлсэн. Засгийн газрын бүтэцэд өөрчлөлт оруулах асуудал өнөөдрийн хурлаар яригдах уу?

-Засгийн газрын хуралдаанаар ийм асуудал огт яригдаагүй. Ор үндэсгүй худал мэдээлэл гэж хэлж болно.

-Есдүгээр сарын 13-наас оюутнуудын хичээлд эхэлнэ. Халдвар нэмэгдэж байгаа энэ үед их, дээд сургуулийн хичээл хэвийн эхлэх үү?

-Есдүгээр сарын 13-наас их, дээд сургуулиуд танхимаар хичээллэж эхэлнэ.