Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 24 цагт аймгуудаас Хөвсгөлд халдварын хамгийн олон буюу 338 тохиолдол бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 3,677 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Үүний 2,208 нь буюу 60 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал өнгөрсөн хоногт Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 338 хүн шинээр халдвар авчээ.

Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 4,612 болж нэмэгдлээ.

Түүнчлэн Хэнтий аймагт 154, Дорнод аймагт 255, Дорноговь аймагт 113, Булган аймагт 157 тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт 100-аас доош тохиолдол шинээр илэрчээ.

Өнөөдрийн байдлаар орон нутагт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 103,854 боллоо.

Зарим аймгийн халдварын тархалт Улаанбаатарынхаас өндөр хэвээр байна. Тухайлбал, Ховд аймагт өнөөдрийн байдлаар нийт 10,742 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь тус аймагт оршин суудаг иргэдийн 11.8 хувь нь халдвараар өвчилсөн гэсэн үг.

Харин 1.6 сая хүн оршин суудаг Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 136,720 тохиолдол бүртгэгдсэн нь хүний амын 8.5 хувийг эзэлж байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр: