Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Forbes Mongolia сэтгүүл Худалдаа Хөгжлийн Банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ikon.mn
2021 оны 9 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын бизнес эдийн засгийн Forbes сэтгүүлийг Монголд албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргадаг Таймс Медиа Корпорейшн ХХК нь Худалдаа Хөгжлийн Банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, эдийн засгийн шинэ мэдээ, мэдээллийг тус банкны харилцагчдад цаг алдалгүй хүргэх зорилго бүхий хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Forbes Mongolia сэтгүүл нь Монголд тогтвортой үйл ажиллагаагаа явуулж эхлээд 9 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд уншигчдадаа олон улсын санхүү, эдийн засгийн мэдээллүүд болоод бизнес манлайлагчдын байр суурь, туршлагуудаас тогтмол хуваалцсаар ирсэн билээ.

 

Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл дараах утсаар холбоо барина уу:

9999-3248, 9999-7459

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.