Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос шумбагч хөлгөөс баллистик пуужинг амжилттай харваж туршсан дэлхийн найм дахь улс болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос улс өөрийн зохион бүтээсэн шумбагч хөлгөөс харвадаг баллистик пуужинг амжилттай туршсанаар ийм зэвсэгтэй дэлхийн найм дахь улс болсон тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын зэвсэгт хүчний Досан Ан Чан Хо шумбагч хөлгөөс баллистик пуужинг харвах туршилт амжилттай болсон байна.

Хэд хэдэн нэмэлт туршилт гүйцэтгэсний дараа зэвсгийг бөөнөөр үйлдвэрлэж эхлэх гэнэ. Өмнөд Солонгосын өмнө нь зохион бүтээсэн Hyunmoo-2B баллистик пуужингийн шинэ хувилбар болох Hyunmoo 4-4 нь 500 км-ын тусгалтай, уламжлалт цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартайг эх сурвалж баталсан байна.

Одоогоор ийм зэвсэгтэй дэлхийн долоон улс байгаа нь АНУ, ОХУ, Их Британи, Франц, Энэтхэг, Хятад, Умард Солонгос юм.

Хуурай газраас харвадаг уламжлалт баллистик пуужингаас ялгаатай нь ийм зэвсгээр далайн хаанаас ч гэнэтийн цохилт өгөх боломжтой байдаг. 

Одоогоор шинэ зэвсгийн талаар Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Энэ талаар тодруулахад “Манай зэвсэгт хүчин Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох зорилгоор өндөр хүчин чадалтай зэвсэг техникийг тасралтгүй хөгжүүлсээр байгаа” гэсэн ерөнхий хариултыг тус яам өгчээ.

 

Эх сурвалж: Yonhap News