Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

16.5 сая долларын мах, хүнсний дайвар бүтээгдэхүүн экспортолжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны эхний найман сарын байдлаар манай улс 10 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн нь өмнөх оны мөн үеэс 2.2 сая доллар буюу 27%-аар өсжээ. 

Гадаад худалдаа ашигтай гарсны дээр экспорт өмнөх оны мөн үеэс 25.6% өссөн гэсэн эерэг үзүүлэлттэй байна. 

Өнгөрсөн найман сарын хугацаанд 5.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортод гаргасны 99.3 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлсэн болохыг Гаалийн ерөнхий газрын статистикт дурджээ.

Энэ онд мах, хүнсний дайвар бүтээгдэхүүний экспорт 2020 онтой харьцуулахад мөн өссөн үзүүлэлттэй байна. 

Тухайлбал, 2020 оны эхний найман сард 309 толгой хонь, ямааны мах гаргаж байсан бол энэ жил 473 толгой болж өсжээ. Нийт 16 сая ам.долларын мах, дайвар экспортолсны 14.7 сая ам.доллар нь адууны мах байна. 

Уул уурхайн бус өндөр дүнтэй зарим экспортоос дурдвал:

  • Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 11.6 сая доллар
  • Жимс, жимсгэний ургамал, самар, жүжржийн буюу гуаны төрлийн жимсний хальс - 89.6 сая доллар
  • Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл - 5.1 сая
  • Ноос, мал, амьтны нарийн буюу бүдүүн үс, ноос, хялгас; адууны хялгасан ээрмэл, тэдгээрийн нэхмэл даавуу - 252.2 сая
  • Сүлжмэл хувцас ба хувцасны сүлжмэл тоног хэрэгсэл - 18 сая
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос - 342 сая
  • Агаарын хөлөг, сансрын хөлөг болон тэдгээрийн эд анги - 22.6 сая ам.доллар байна. 

Экспортын барааны нийт дүнд:

  • эрдэс бүтээгдэхүүн 4.7 тэрбум ам.доллар буюу 84.1 хувь
  • ургамлын гаралтай бүтээгдэхүүн 92.7 сая ам. доллар буюу 1.6 хувь
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 342.4 сая ам. доллар буюу 6.1 хувь
  • хүнсний бэлэн бүтээгдэхүүн 45.9 сая ам.доллар буюу 0.8 хувь

нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 273.0 сая ам.доллар буюу 4.9 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.5 хувийг эзэлж байна.