"Токио 2020" паралимпын наадад манай улсаас зургаан төрөлд, 11 тамирчин өрсөлдөж, өчигдөр орой эх орондоо ирлээ.
Тамирчдыг сэтгэл зүрхнээсээ дэмжин ажилласан Засгийн газар, Биeийн тамир спортын улсын хороо, Хөдөлмөр, нийгэм хамгааллын газар зэрэг бүх байгууллагууд, хамт олонд талархаж буйгаа Монголын паралимпын хороо мэдээлсэн.
Энэ удаагийн паралимпын наадмаас онцлоход пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ Э.Содномпилжээ алтан медалийн эзэн болсон билээ.