Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 50,078 хүн COVID-19-ийн улмаас эмчлүүлж байгаагийн 2,617 нь хүүхэд, 710 нь жирэмсэн эмэгтэй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын тархалт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, өнгөрсөн зургаадугаар сарын оргил үеийг даваад байгаа.

Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сард хоногт дээд тал нь 2,700 гаруй тохиолдол шинээр батлагдаж байсан бол одоо хоногт 3,600-3,900 гаруй хүн халдвар авч байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 240,042 боллоо. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчний улмаас эмчлүүлж буй 50,078 хүн байна.

Үүнээс 20,439 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 29,639 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн хувьд биеийн байдал

  • 13,771 нь хөнгөн
  • 5,039 нь хүндэвтэр
  • 1,363 нь хүнд
  • 266 нь маш хүнд байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Түүнчлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын 46,019 нь хүүхэд, 3,270 жирэмсэн эмэгтэй байна.

Одоогоор 2,617 хүүхэд, 710 жирэмсэн эмэгтэй халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.