Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын 100,000 хүн амд ногдох халдварын түвшин улсын дунджаас 45%-аар их байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн наймдугаар сард цар тахлын нөхцөл байдал, халдварын тархалт ямар байсан талаарх статистикийг танилцууллаа.

Ингэхэд наймдугаар сарын 31-ний байдлаар улсын дунджаар 100,000 хүн амд ногдох КОВИД-19 халдварын түвшин 5,657 байжээ.

Мөн Улаанбаатар хотын 100 мянган хүн амд ногдох халдварын түвшин 8,199 байгаа нь улсын дунджаас 44.9 хувиар их байна.

 

Харин аймгаар харвал, Дархан-Уул аймгийн 100,000 хүн амд ногдох КОВИД-19 халдварын түвшин хамгийн өндөр буюу 6,833 байгаа бол Увс 1,497 буюу аймагт хамгийн бага байна гэсэн дүгнэлт гарчээ.

Наймдугаар сар хүртэл батлагдсан халдварын тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл, манай улсын нийт хүн амын 38 хувь нь 20-44 насныхан байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын ихэнх буюу 49.7 хувь нь энэ насны бүлэгт хамаарч байна.

100 мянган хүн амд ногдох өвчлөлийн түвшинг насны бүлгээр харвал, 30-34 насныхны дунд хамгийн өндөр буюу 8,315 байгаа бол 0-4 насныхны дунд хамгийн бага буюу 2,952 байна. Харин 85-аас дээш насныхны өвчлөлийн түвшин 6,711 байлаа. 

 
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой.

Есдүгээр сарын эхээр 3,000-аас дээш тохиолдол бүртгэгдэж,  халдвар нэмэгдсээр байна

Аймгуудаас мөн сүүлийн долоо хоногт Ховд, Баянхонгор аймагт халдвар ихээр нэмэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Ховд аймагт 9,948 хүн халдвар авсан нь тус аймагт оршин сууж буй иргэдийн10.9 хувийг эзэлж байгаа юм.