Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад валютаар үнэ тогтоож, олон нийтэд сурталчилж байгаа хууль бус үйлдлийн мэдээллийг иргэдээс авч байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг үнэгүйдлээс хамгаалах, иргэд, хуулийн этгээдийн бодит орлого болон худалдан авах чадварыг тогтворжуулах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үнийн саналыг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх эрх зүйн орчинг бүрдүүлж 2009 онд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг УИХ-аас баталж, мөрдөж эхэлсэн.

Энэхүү хуулийн хэрэгжилт Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг тул зөрчсөн аливаа үйлдлийг тухай бүрд нь таслан зогсоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх замаар хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнд:

  1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, иргэд бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих
  2. Албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа хийж буй эсэхэд хяналт тавих
  3. Аливаа хуулийн этгээд, иргэдийн бүх төрлийн гэрээ, хэлцлийн үнийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлэхийг шаардах зэргээр ажиллаж ирсэн.
Гэтэл сүүлийн үед зарим иргэн, хуулийн этгээд гадаад валют болон тооцооны нэгжээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үнийн саналыг илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх, зар сурталчилгаа явуулах зэрэг хууль бус үйлдэл гаргасаар байна.

Иймд иргэд, хуулийн этгээдийн төгрөгөөр төлбөр тооцоог гүйцэтгэх эрх ашгийг хохироож, гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, гүйцэтгэж байгаа болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа хийж буй хууль бус үйлдлийн талаарх бодит мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх боломжтой байна. 

Мөн аливаа иргэн, хуулийн этгээдүүдэд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг биелүүлэх үүргээ ухамсарлаж ажиллахыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо