• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны талаар авах арга хэмжээг хэлэлцэнэ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт эхэллээ. Хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай гээд хэд хэдэн анхаарал татах асуудал байгаа. 

Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг оруулах билээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалт:

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

“Жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт)

Д.ТЭРБИШДАГВА

2.

Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай

Л.БОЛД

3.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай

Ч.УЛААН

4.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл

Ч.УЛААН

5.

Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл

Х.ТЭМҮҮЖИН

6.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нарын санаачлан боловсруулсан Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*    

Х.ТЭМҮҮЖИН

7.

Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам батлах тухай

Ч.САЙХАНБИЛЭГ

8.

Улаанбаатар хотод баригдаж байгаа зарим авто замын төслийн нэмэлт хөрөнгийг шийдвэрлэх тухай

Ч.САЙХАНБИЛЭГ

9.

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Ц.БАЯРСАЙХАН

10.

Журамд өөрчлөлт оруулах  тухай

Л.ГАНТӨМӨР

11.

Хамгаалалтын бүс тогтоох тухай

Ц.ОЮУНГЭРЭЛ

12.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай*

Х.БАТТУЛГА

13.

“Эрүүл насжилт, насны эрүүл мэнд” хөтөлбөр батлах тухай

Н.УДВАЛ

14.

Бусад асуудал*

Н.АЛТАНХУЯГ

                    

 

Танилцуулах асуудал

 

15.  

Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх талаар*

Ч.САЙХАНБИЛЭГ

16.  

Засгийн газрын үйл ажиллагааны явцын талаархи 11 дүгээр сарын мэдээ*

Ч.САЙХАНБИЛЭГ

17.  

Яамдад хандсан аймгуудын асуудлыг шийдвэрлэсэн талаархи судалгаа*

Ч.САЙХАНБИЛЭГ

18.  

Гадаад харилцааны сайд ЮНЕСКО-ийн чуулганд оролцсон

дүнгийн тухай

Л.БОЛД

19.  

Батлан хамгаалах яамны сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

Д.БАТ-ЭРДЭНЭ

20.  

Интернет, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өсвөр насны хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нөлөөллийн тухай

Л.ГАНТӨМӨР