Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөнд юуг сайн хийж байснаа мэдэх нь ирээдүйд ямар хүн байхаа тодорхойлоход тусална"

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сэтгэлзүйч Т.Дэлгэрмэнд хэрхэн аз жаргалтай амьдрах вэ гэдэг сэдвээр зөвлөж байна.

Тэрбээр "Хүн өнгөрсөнд утга учиртай амьдарсан түүх, ирээдүйн хүсэл мөрөөдлийн талаарх төсөөлөлтэй байвал одоо цагтаа илүү аз жаргалтай амьдарч чаддаг. 

Би өнгөрсөн цагтаа юу хийж өнгөрөөсөн бэ, юуг сайн мэддэг болохоо мэдэж чадвал ирээдүйд ямар хүн байхаа тодорхойлох боломжийг олгодог. Нөгөө талд сэтгэл санааны тогтвортой байдлыг бий болгодог.

Иймд та бүхэнд дараах хоёр зөвлөмжийг хүргэж байна.

  1. Өнгөрсөн дэхь дүгнэлтээ гаргах. Ингэхдээ өөрийгөө шүүмжлэх бус өөрийн хийж чадах сайн зүйлээ гаргаж ирснээр ирээдүйгээ сайн төлөвлөхөд тус болно.
  2. Өөрийнхөө насыг бодоод боломж үлдсэнгүй гэж харамсахгүйгээр залуу мэт насаа төсөөлж хийхийг хүссэн зүйлээ шинээр хийж эхлэх" гэлээ. 

 

https://fb.watch/7RtorXWkB_/