Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн шалтгаант нас баралт сүүлийн долоо хоногт 0.5 хувиар нэмэгджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн долоо хоногт коронавируст халдварын улмаас 41 хүн энджээ.

Нас баралтын шалтгааныг авч үзвэл 23.1 хувь нь коронавирусийн шалтгаантай байсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ нь COVID-19 халдварын шалтгаант нас баралт өмнөх долоо хоногоос 0.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тодруулбал, өмнөх долоо хоног нас баралтын 22.6 хувь нь уг өвчний шалтгаантай бол 77.4 хувь нь коронавирусийн халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан оноштой байжээ.

Наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд:

 

Харин өмнөх долоо хоногт COVID-19-ийн шалтгаант нас баралт өсөж 23.1 хувьд хүрсэн бол 76.9 хувь нь архаг хууч өвчин хавсарсан шалтгаанаар эндсэн байна.

Тодруулбал, сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн COVID-19-ийн эндэгдлийн

  • 50.5 хувь нь зүрх судасны өвчин
  • 16 хувь нь чихрийн шижин
  • 9.5 хувь нь бөөрний эмгэг
  • 7.9 хувь нь элэгний эмгэг
  • 7.3 хувь нь мэдрэлийн эмгэг
  • 5.4 хувь нь хавдар
  • 3.5 хувь нь хэт таргалалт хавсарсан байна.
 

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд COVID-19-ийн улмаас зургаан хүн эндэв.

Нас барсан хүмүүсийн тухайд 21-80 гаруй насны иргэд бөгөөд таван хүн коронавирусийн халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан байжээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвар аваад эндсэн хүний тоо 1,013 болоод буй. Үүнээс 968 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 45 хүнийг бусад шалтгаанаар нас барсан гэж үзэж байгаа юм.

 
COVID-19 халдвартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.