Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас сүүлд ЭЕШ өгсөн шалгуулагчид батламж хуудсаа энэ сарын 6-9-ний өдрүүдэд БҮТ-өөс авна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд шалгалтад хамрагдлаа.

Уг шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулсан ба шалгалтын ирц 90 хувьтай байлаа гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж: БҮТ

Тухайн өдрүүдэд шалгалтад оролцсон шалгуулагчид батламж хуудсаа есдүгээр сарын 6-9-ний хооронд Боловсролын үнэлгээний төвөөс авна.

Ташрамд дурдахад, нийт 220 бүртгүүлэгч уг өвчний улмаас ЭЕШ-д оролцож чадаагүй байсан юм.