Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын 6-20-ны өдрүүдэд Санзай чиглэлийн авто замыг хааж, засвар хийнэ

ikon.mn
2021 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санзайн зуслан чиглэлийн авто замд засвар шинэчлэлт хийж байна.

Энэ ажлын хүрээнд 2021 оны есдүгээр сарын 6-ны 08:00 цагаас есдүгээр сарын 20-ны 23:00 цаг хүртэл Санзай чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Тодруулбал, нийтдээ 2.6 км авто замын зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил, асфальт бетон хучилтыг хийнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс