Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Тяньжин боомтод гацсан ачааны 60 гаруй хувь нь автомашин"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрээн болон Тяньжин боомтод Монгол Улсад ирэхээр хаяглагдсан тус тус 4,000 орчим чингэлэг ачаа бараа байгаа аж. 

Энэхүү бөөгнөрлийг бууруулахаар холбогдох албаны ажиллаж байгаа бөгөөд үр дүнд нь хилийн цаана гацсан ачаа барааны тоо цөөрч байгааг ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан хэллээ. Мөн нэмэлт галт тэрэг явуулах саналыг холбогдох газруудад уламжилсан байна.

Тяньжин болон Эрээн боомтод гацсан ачааг төрлөөр нь ангилах болон нарийвчилсан дүнг танилцуулах боломжтой эсэх талаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас тодруулахад "Тяньжин боомтод гацсан ачааны 60 гаруй хувь нь автомашин байгаа тухай мэдээлэл авсан. Ачаа барааны нэгдсэн дүнг гаргахад хүндрэлтэй байгаа ч тал бүрээс мэдээллийг цуглуулж байгаа" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр ачаа барааны тээвэрлэлтийн үнийг зохицуулахаар ажиллаж байгаагаа дурдсан юм. Тодруулбал, тээвэрлэлтийн үнийг 10 сая төгрөг байхаар тогтоосон. Гэвч ачаагаа яаралтай авах хүсэлтэй хүмүүс үнэ хөөрөгдөх тохиолдол гарч байгаа аж.