Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батбаяр: Цаашдаа гадаад аяллыг хязгаарлах төлөвтэй байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүр зохион байгуулж буй ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хүндрэл, нас баралтаас сэргийлэх эмийн нөөцийг бүрдүүлсэн, орны хүрэлцээг хангасан байгаа үед  хөл хорио тогтоохгүй байх чиглэлийг салбарын яам баримталж байгааг хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Халдварын тархалт гэр бүлийн хүрээнд өндөр байгаа учраас иргэд найр хийхгүй, оролцохгүй байх, оройн цагаар баар цэнгээний газраар амны хаалтгүй үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Анхааруулж, уриалсаар байхад хурим найр хийж байна. Тухайлбал, Баянхонгор аймагт болсон нэг найран дээрээс 39 хүн халдвар авсан тохиолдол гарлаа. Тиймээс найр, баярыг улсын хэмжээнд бүрэн зогсоох шаардлагатай байгаа. Энэ асуудлыг УОК-т тавьсан. 

Бизнесийн үйл ажиллагааг бодоод үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл сунгаад байгаа. Гэтэл 22:00 цагаас хойш халдвар хамгааллын дэглэм алдагддаг. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа холбоотойгоор оюутнуудын дунд халдвар их байгаа талаар мэдээлэл ирж байна. 

Түүнчлэн гадаад улс руу аялал жуулчлалаар явахгүй байхын зөвлөж байна. Сүүлийн үед гадагшаа аяллаар явсан тэр дундаа Турк руу аялаад ирж байгаа иргэдийн дунд дельта хувилбараар өвчлөх тохиолдол эрс нэмэгдэж байгаа. Тиймээс бид аялал жуулчлалын компаниудад гадаад улс руу аялал зохион байгуулахгүй байх чиглэл өгсөн. Цаашдаа гадаад аяллыг хязгаарлах төлөвтэй байна" хэмээн ярилаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.09.03/

https://fb.watch/7NijUrPK1b/