Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батбаяр: КОВИД-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог хязгаарлах бодлого баримталж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсад коронавируст халдварын улмаас нас барагчдын тоо бусад улстай харьцуулахад бага байгаа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хувь өндөр байгаатай холбоотойг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр тайлбарлалаа. 

Дэлхийн улс орнууд нийт халдвар авсан хүмүүсийн 1-5 хувийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бол манай улс 42 хувийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа ажээ. 

Энэ талаар О.Батбаяр зөвлөх "Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өндөр байгаатай холбоотойгоор зөвхөн нас баралт төдийгүй хүндрэл бага байгаа. Гэсэн хэдий ч бид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог хязгаарлах бодлого баримталж байна. Вакцины бүрэн тунтай, хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа тохиолдолд гэрээр эмчлүүлэх боломжтой. 

Эмнэлгийн орны төлөвлөлтийг маш нарийн хийж, ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт 68 эмнэлэгт эрчимт эмчилгээний 470, энгийн 13,271 орыг халдварын үед ашиглахаар бэлдээд буй. Эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээг орхигдуулахгүйн тулд орны зохицуулалтыг нарийн тооцоолон хийсэн" хэмээн хэллээ.

Нас барагчдын дунд ямар төрлийн архаг суурь өвчин зонхилж байгааг ангилж харвал, 

 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.09.03/

https://fb.watch/7NijUrPK1b/