Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 58 цэг ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 58 цэг 09:00-17:00 цагт ажиллана. 

Эдгээр цэгт 82 багийн 426 эмч, ажилтан ажиллаж, 8,184 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 359, II тунд 1,161, нэмэлт сэргээх тунд 8,514 буюу нийт 10,034 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.6 хувь байна. Мөн 2,721 жирэмсэн эх, 12-15 насны 60,807, 16-17 насны 24,517 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7