Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 10, 11-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэрийг БНСУ-ын тал гаргажээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос КОВИД-19 халдварын тохиолдол батлагдах нь нэмэгдсээр байгаа аж.

Иймд БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. 

Гэхдээ Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүйг МИАТ ТӨХК-аас мэдэгдлээ. Мөн дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандахыг тус компаниас зөвлөжээ.

 

Эх сурвалж: МИАТ ТӨХК