Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Pfizer вакцины нөөц 333,450 тунгаар нэмэгдэв

А.Намуун, iKon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр буюу есдүгээр сарын 1-нд Pfizer/Biontech вакцины 12 дахь удаагийн татан авалтаар 333,450 тунг Монгол Улс хүлээн авчээ.

Ингэснээр Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх 2.5 сая тун Pfizer/Biontech вакцинаас 1,373,430 тунг аваад байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байгаа билээ.