Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРАЛИМП: Таеквондочид дагах тулаанд ялалт байгууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Монголын паралимпын хороо

Паралимпын наадмын эмэгтэйчүүдийн таеквондогийн 49 кг-д өрсөлдөж буй ОУХМ Х.Энхтуяа дагах тулаанд Мароккогийн С.Эс-Саббарыг 37:21-ээр яллаа. Ингэснээр тэрбээр дагах тулаанаа цааш үргэлжлүүлэх эрхтэй болов. Дэлхийн аварга цолтой тэрбээр 18:00 цагаас ээлжит тулаанаа хийнэ. Өрсөлдөгч нь хараахан тодроогүй байгаа энэ тулаанд ялалт байгуулбал цааш хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. 

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ Испанийн А.Видал Алваресийг 33:11-ээр хожиж, дагах тулааны хагас шигшээд үлдээд байна. Манай тамирчин 18:15 цагт эхлэх дараагийн тулаандаа хожвол хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.

Д.СЭЛЭНГЭ ДЭЛХИЙН АВАРГАД ЯЛАГДАВ

Пара байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд онч сорьсон ОУХМ Д.Сэлэнгэ 1/16 шатанд дэлхийн аварга, олимпын хошой хүрэл медальт Польшийн Олжевскатай халж харвалаа.

Медалийн тааварт яваа мундаг тамирчинтай манай хүн тун сайн өрсөлдөж, 6:4-өөр ялагдав. 
Д.Сэлэнгэ эхний сетэд 8:24-өөр илт дутуу хожигдсон ч дараа нь 23:21-ээр илүүрхэн хоорондын харьцааг тэнцүүлсэн. Удаах сет өрсөлдөөнтэй болж, польш тамирчин 29:24-өөр хожсон бол дөрөв дэх ээлжинд Д.Сэлэнгэ 29:23-аар илүүрхэн ерөнхий харьцааг 4:4 болгов. Гэвч шийдвэрлэх сетэд 26:20-иор ялагдан олимпын наадмаа өндөрлүүллээ. 

 

Эх сурвалж: МҮОХ