2021/11/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.74₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-4°
|
-14°
20:00
S31
-15°
21:00
S31
-15°
22:00
S31
-15°
23:00
S31
-15°
00:00
S31
-15°
01:00
S31
-16°
02:00
S31
-16°
03:00
S31
-16°
04:00
S31
-16°
05:00
S31
-16°
06:00
S31
-16°
07:00
S31
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амазон компани шинээр 55,000 хүн ажилд авахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг

Дэлхийн томоохон онлайн худалдааны компани болох Амазон ойрын саруудад 55,000 хүнийг ажилд шинээр авах болсон тухай тус компанийн гүйцэтгэх захирал Энди Жэсси өчигдөр хэвлэлд ярьжээ.

Энэ бол Google компанийн нийт ажиллах хүчний гуравны нэг, Фэйсбүүк компанийн бараг бүх ажилтантай тэнцэх тоо юм.

Жэсси өнгөрсөн долдугаар сард дэлхийн хамгийн баян хүн Жэф Безосын залгамжлагч болж, Амазон компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож байв.

Тус компанийн жижиглэн худалдаа, клауд технологи, зар сурталчилгааны бизнесүүд хурдтай өргөжин тэлж байгаа тул ийм их хэмжээний ажиллах хүч шаардлагатай болсныг Жэсси ярьжээ.

Эдгээрээс гадна хиймэл дагуулын холбоогоор өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэх зорилготой Project Kuiper нэртэй төсөлд нь их хэмжээний ажиллах хүч шаардлагатай болсныг тэр бас хэлсэн байна.

Жил тутам Амазон компанийн зохион байгуулдаг ажлын байрны “Career Day” арга хэмжээ есдүгээр сарын 15-нд эхлэх ажээ. Цар тахлын улмаас ажлын байрнуудын чиг үүрэг өөрчлөгдөж, олон хүн шинэ боломж хайх болсон нь Амазон компанийн зорилгод сайнаар нөлөөлнө гэж найдаж байгаагаа Жэсси ярьсан байна. Тус компани өмнө нь "оффис төвтэй" ажиллахыг эрхэмлэдэг байсан бол ирэх оноос эхлэн долоо хоногийн гурван өдрийг л оффист ажиллаж, бусад үед нь зайнаас ажиллах горимтой болж байгаа ажээ.

Амазон компани нь АНУ-ын хоёр дахь том ажил олгогч хувийн компани бөгөөд одоогоор 275,000 орчим ажилтантай. Шинээр нээх ажлын байрууд нь үүний 20 хувьтай тэнцэж байна.

55,000 шинэ ажлын байрны 40,000 орчмыг нь АНУ-аас, үлдсэн хэсгийг нь Энэтхэг, Герман, Япон зэрэг улсуудаас бүрдүүлэх ажээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x