Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

33,068 хүн COVID-19 халдварын улмаас эмчлүүлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын улмаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 33,068 хүн эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүнээс 14,829 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 18,239 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн

  • 9,500 нь хөнгөн
  • 4,004 нь хүндэвтэр
  • 1,077 нь хүнд
  • 248 нь маш хүнд хэлбэрийн оноштой байна. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 35.9 хувь нь биеийн байдал нь хүнд байна.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар 42,785 хүүхэд, 3,110 жирэмсэн эмэгтэй коронавируст халдвараар өвчилжээ. Үүнээс 2,260 хүүхэд, 471 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.