2021/11/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.74₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-4°
|
-14°
20:00
S31
-15°
21:00
S31
-15°
22:00
S31
-15°
23:00
S31
-15°
00:00
S31
-15°
01:00
S31
-16°
02:00
S31
-16°
03:00
S31
-16°
04:00
S31
-16°
05:00
S31
-16°
06:00
S31
-16°
07:00
S31
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талибанчууд АНУ, NATO-г оршуулах бэлгэдлийн ёслолыг зохион байгуулжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг

АНУ-ын цэрэг Афганистанаас гарч дууссаны дараа тус улсын зүүн бүсийн Хост хотод Талибаны дэглэмийг дэмжигчид бэлгэдлийн чанартай оршуулгын ёслолыг зохион байгуулжээ.

Тэд АНУ, Франц, Их Британи, NATO-гийн туг далбаагаар хучсан авснуудыг олон хүн цугларсан гудамжаар авч явцгаасан байна.

“Наймдугаар сарын 31 бол манай албан ёсны эрх чөлөөний өдөр. Энэ өдөр АНУ, NATO-гийн эзлэн түрэмгийлэгчид манай улсаас гарч явсан юм” хэмээн тус үйл ажиллагаанд оролцсон Талибаны албаны хүн Кари Саиед Хости орон нутгийн телевизээр ярьжээ.

Хост хотод болсон энэхүү үйл явдлаас гадна нийслэл Кабул хотод Талибанчууд агаарт ёслолын буудлага хийж, ялалтын баяраа тэмдэглэж байгааг сошиал орчинд тарсан дүрс бичлэгүүд харуулсан байна.

Кабулын олон улсын нисэх буудалд нэвтэрсэн Талибанчууд Америк цэргийн хувцас хэрэгслийг өмсөж, үлдээсэн нисдэг тэрэгнүүдийг үзэж байгааг бас харуулсан юм.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби дээрх дүрс, зурагнуудад үзүүлсэн нисдэг тэрэгнүүдийг ажиллагаагүй болгосон тул санаа зовох зүйл байхгүй гэжээ.

АНУ-ын цэргүүд Кабулаас явахдаа 70 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг, олон арван хуягт тэрэгнүүдээ эвдэж устгасан юм байна.

Мөн Ням гарагт Исламын Улс бүлэглэлийн Кабулын нисэх буудал руу харвасан пуужингуудыг аюулгүй болгосон агаарын довтолгооноос хамгаалах системээ ажиллагаагүй болгож үлдээснээ Пентагон мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x