Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одсүрэн: Оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд богино хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцууллаа.

Тэрбээр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан асуудлынхаа хүрээнд мэдээлэл өгөх үеэрээ "Түгжрэлийг богино хугацаанд 13-18 хувиар бууруулах 15 багц арга хэмжээг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тодруулбал,

Нийт тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээнд шилжүүлнэ. Үүнээс үүдэн тээврийн хэрэгслийн зорчилт, төлбөр, тооцоо цахимжихаас гадна хүнд суртал арилна. 

Мөн дугаарын хязгаарлалтын хэрэгжилт маш хангалтгүй гэсэн судалгааны дүн гарсан. Тухайн өдөр явах ёсгүй машины 60-70 хувь нь хөдөлгөөнд оролцож байна. Иймээс үүний хэрэгжилтийг хангуулахад анхаарна. 

Түүнчлэн үзлэгт ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх уриалга гаргаж, хэрэгжилтийг хангах ажлууд үргэлжилж байгаа. 

Замын хөдөлгөөнд саад болж байгаа зөрчлийг “E police” аппликэйшнээр дамжуулж, иргэдтэй хамтран замын хөдөлгөөний соёл, дүрэм журмыг хэрэгжүүлэх санаачилга гарсан. 

Зогсоолыг төлбөртэй болгох, байгууллагуудын цагийн хуваарийг уян хатан болгох, уулзваруудын инженерчлэлийг бага зардлаар хийж нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээний нарийвчилсан тооцоо, судалгааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо" хэмээн ярилаа.

ВИДЕО ҮЗЭХ: 

https://fb.watch/7JxhyEcqyT/