Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одсүрэн: 2022 оноос 7-оос дээш жилийн насжилттай импортын автомашины татварыг нэмэх санал гаргалаа

Г.Номин, iKon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн түгжрэлийг бууруулах асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийжээ. 

Тэрбээр "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал болох түгжрэлийг хэрхэн бууруулах талаар танилцуулга хийлээ. 

Хотын түгжрэл бүсчлэл хамааран өөр өөр шалтгаанаар үүсдэг. Хотын төвд орц, гарцаас үүдэлтэйгээр үүсдэг бол баруун, зүүн бүсэд хотын төв рүү орох замын ачаалал өндөртэй байдаг. Хойд, урд хэсэг мөн гол замаараа түгжирдэг. 

Түгжрэлийн оргил үе найм болон нэгдүгээр сард ажиглагдаж байна. Хичээлийн шинэ жилтэй холбоотой замын хөдөлгөөний хэт ачаалал наймдугаар сарын 15-наас эхэлдэг. Түгжрэлийн 23-28 хувь нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой. Хамран сургах тойргийн хүрээнд 64 сургууль, 63 цэцэрлэг дутагдалтай байгаагаас үүдэн 110 мянган хүүхэд хамран сургах тойргийн бус сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа. 

Түгжрэлийг онолын загварчлалаар тооцвол жилдээ 947 сая долларын зардал гаргаж байна. Өсөн нэмэгдэж байгаа автомашины тоотой холбоотойгоор түгжрэлийн өртөг зардал 5-7 дахин нэмэгдэх тооцоолол мөн хийгдсэн. Тиймээс автомашинтай холбоотойгоор 

  • 2028 оноос Улаанбаатар хотод баруун гарын дүрмээ даган зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах танилцуулгыг хийлээ. 
  • Мөн 2022 оноос 7-оос дээш жилийн насжилттай импортын автомашины татварыг нэмэх санал оруулсан.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 652 мянган автомашин бүртгэлтэй байгаа бөгөөд Тяньжин боомтод байгаа импортын машинуудыг харвал 40 хувь нь хуучин машин гэх мэдээлэл байна. 

Түүнчлэн хэт төвлөрөл буюу Их тойруу дотор албан байгууллагуудын оффис байршиж байгаагаас үүдэн нийт түгжрэлийн 52 хувь үүсдэг. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийг нь уртасгах талаар танилцуулгыг хийлээ. 

Түгжрэлтэй холбоотойгоор зам, нүхэн гарц барих, зургаан уулзварыг хоёр түвшинд оруулах гэх мэт ажлуудын зураг төслийг боловсруулж эхлээд явж байгаа" гэдгийг хэллээ.

ВИДЕО ҮЗЭХ: 

https://fb.watch/7JxhyEcqyT/