Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэж буй Remdesivir эмийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаанаар, коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж буй “Remdesivir” эмийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Ингэснээр зах зээл дээр “Remdesivir” эмийн үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Ташрамд дурдахад, АНУ-ын Gilead Sciences компанийн “Remdesivir” нь вирусийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд COVID-19 халдварын үед зарим улс орон хэрэглэж байгаа.

Манай улсын хувьд, Remdesivir тариаг 50,000 төгрөгөөр худалдан авч байсан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өмнө нь мэдээлж байв.