Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Токио-2020” паралимпын 10 метрийн хийн гар бууны төрөлд З.Ганбаатар 16 дугаар байрт орлоо

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
МҮОХ

“Токио-2020” паралимпын наадмын буудлагын тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалаар үргэлжилж байна.

Урьдчилсан шатанд 27 тамирчин онч сориход З.Ганбаатар 556 оноогоор (91, 89, 92, 95, 97, 92) 16-р байрт шалгарав. Тэрбээр финалд наймдугаар байраар шалгарсан тамирчнаас найман оноо дутуу авчээ.

Шигшээ наймд Энэтхэгийн хоёр, Хятадын гурав болон Узбекистан, Польш, Оросын тамирчид шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Финалын буудлага 13:30 цагт эхлэх юм. 

 
МҮОХ

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо