Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдөр орон нутагт хүн гэмтсэн зам тээврийн осол, зөрчил бүртгэгдээгүй"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Наймдугаар сарын 30-н буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 399 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 11 хүн гэмтсэн. Харин орон нутагт хүн гэмтсэн осол зөрчилгүй байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: /Нийслэлд/

Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч- 6
  • Зорчигч- 5

Ослын хэлбэр:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлсэн - 7
  • Гурван автомашин мөргөлдсөн- 1 

Түүнчлэн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсон нийт 56 зөрчил илрүүлсэн аж. Үүний 53 зөрчлийг нийслэлд, гурвыг нь орон нутагт илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцоно уу. Мөн мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг анхааруулж байна. 

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба