Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Сум, дүүрэг, хороо тус бүрээс ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 504 сурагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгоно

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан төгсөгчид болон дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт хамрагдаг эрх авсан иргэдэд сургалтын тэтгэлэг олгох, олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн сурагч, багш нарт урамшуулал олгох болсон тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмыг холбогдох яам боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, батлах юм.

Уг тэтгэлэгийн журмын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан товч мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын 330 сум, есөн дүүрэг, 171 хорооноос энэ жил ЭЕШ-ийн шалгалтад математик, гадаад хэлээр хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг нэгдүгээр курст нь олон улсын хэлний бэлтгэл хөтөлбөрөөр сургаад, ирэх жил хэлний шалгалтдаа тэнцсэн 50 хүртэл хүүхдийг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах боломж олгох юм. Харин 450 хүүхдэд гадаадын их, дээд сургуульд суралцуулна.

Жил бүр 504 хүүхдийг TOEFl-ийн шалгалтад бэлдэхэд тодорхой хугацаа шаардлагатай. Үүнд зарцуулах хоёр орчим тэрбум төгрөгийг жил бүр улсын төсөвт суулгана. 

Энэ хөтөлбөр нь Боловсролын зээлийн сангаар дамжин хэрэгжинэ.

Монгол хүүхдүүдэд дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломж хомс байдаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад өндөр төлбөртэй, Кэмбрижийн олон улсын хөтөлбөртэй сургууль төгссөн хүүхдүүд л дэлхийн шилдэг сургуулиудын босгыг давдаг. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар орон нутаг, гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдэд дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломж олдож байна.

Жил бүр 504 хүүхдийг шалгаруулж үндсэндээ 2,100 оюутныг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгасан заалт биелэх юм.

Хоёрдугаарт, олон улсын олимдиадад амжилт үзүүлсэн хүүхдүүдэд урамшуулал олгох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэ зарлигийн дагуу 2021 онд олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн 17 сурагч, тэднийг бэлдсэн багш нарт энэ долоо хоногт урамшуулал олгоно" гэв. 

Урамшууллын хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шийдэх юм байна.