Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхтөр: 84 дүгээр сургуулийн өмнөх 53 тоосгон гараашийг буулгаж, ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам барина

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
БЗД-ийн онцгой комисс

БЗД-ийн 18 дугаар хороо 84 дүгээр сургуулийн өмнөх 53 тоосгон гараашийг буулгах ажлыг эхлүүлжээ. 

Энэ талаар БЗД-ийн газрын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр "Дуудлага худалдаа зарлаж гарааш бариагүй. Ямар ч нөхөн төлбөр яригдахгүй. Зөвшөөрөлгүй газарт нөхөн олговор олгох хуулийн заалт байхгүй. Гарааш эзэмшигч иргэд газар ашигласны төлбөр 10 гаруй мянган төгрөгийг жил бүр төлдөг байсан. Хоёр жилийн өмнөөс тухайн төлбөрийг авахаа больсон юм. 

84 дүгээр сургуулийн өмнөх 53 тоосгон гараашийг буулгаж, ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам барина. Гараашуудыг буулгасны дараа дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсээс дараагийн ажлаа эхэлнэ. 

Тухайн объект дээр шаардах хуудас наасан. Гарааш эзэмшигч иргэд ямар нэгэн бүртгэлгүй учраас хүн бүртэй холбогдох боломжгүй. Эд хөрөнгийг бүртгэлжүүлж аваад газар чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж байна" хэмээн тайлбарлав.