Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын хүн амын дархлаажуулалтад ашиглаж буй вакциныг хордуулсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Япон улсын хүн амын дархлаажуулалтад ашиглаж байгаа Модерна үйлдвэрийн коронавирусийн эсрэг вакциныг хордуулсан байж болзошгүй хэргийг шалгаж байна.

Шилэн саванд нь гадны биет хөвж байгааг илрүүлсний дараа Япон даяар тараагаад байсан 1.63 сая тун Модерна вакциныг Пүрэв гарагаас эхлэн ашиглахыг нь зогсоосон юм. Уг вакцинаар тариулсны дараа хүн нас барсан хоёр тохиолдол бүртгэгдээд байна.

Япон улсын эрүүл мэндийн яам бохирдсон вакцин дээрх хоёр хүний үхэлд хамаатай эсэхийг тогтоохоор ажиллаж байгаагаа мэдээлжээ.

Шалгалтын ажилд засгийн газраас гадна Модерна вакциныг Японы зах зээлд нийлүүлэгч Takeda Pharmaceutical компани оролцож байгаа гэнэ.

“Одоогоор эдгээр хүмүүсийн үхэлд Модерна вакцин холбоотой эсэх нь тогтоогдоогүй байна. Гэхдээ энэ бол нарийвчлан шалгах ёстой, ноцтой асуудал гэж бид үзэж байна” гэж Takeda компани Бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ өгүүлжээ.

Вакциныг хөгжүүлсэн АНУ-ын Модерна компани, Японд нийлүүлсэн Испанийн Rovi вакцины үйлдвэр бас өөрийн өөрийн хүрээнд шалгалтыг эхлүүлсэн байна.

Бохирдсон вакцинд хийсэн лабораторийн шинжилгээний хариу ойрын өдрүүдэд бэлэн болохыг Takeda компани мэдээлжээ.

 

Эх сурвалж: CNN