Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 паралимпын наадамд ОУХМ Н.Алтанцэцэг шагналт тавдугаар байр эзлэв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Монголын паралимпын хороо

Токио 2020 зуны Паралимпын XVI наадамд Н.Алтанцэцэг АНУ-ын тамрчинг ялснаар хүрэл мeдалийн төлөө барилдахаар боллоо.

Түүний жинд Итали, АНУ, Япон, Бразил Казахстан зэрэг найман орны бөх багтсан. Манай тамирчин эхний барилдаанаа Казахстаны Байбатинатай хийж ялагдсан ч дагах барилдаанд АНУ-ын бөхийг ялснаар хүрэл мeдалийн төлөө барилдахаар болж байна.

Түүний өрсөлдөгч Бразилийн бөх байна. Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэлнэ. Хоёр тамирчны барилдаан 10 дахь буюу 19:30 цагт болно.

Н.Алтанцэцэг 2014 онд Инчеоны Азийн Паралимпын наадамд түрүүлж байсан бол 2018 онд Жакартагийн наадмаас хүрэл мeдаль хүртэж оноо цуглуулсан амжилтаараа Токиод өрсөлдөх эрхээ авсан билээ. 

 

Эх сурвалж: Монголын паралимпын хороо