Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаажуулалтын цэгүүд AstraZeneca вакцины 2, 3, Спутник болон Pfizer, Vero Cell вакцины 1, 2 дугаар тунг хийж байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод явуулын 24 цэгт 38 багийн 188 эмч, ажилтан ажиллаж, 2,492 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.  Цэгүүдэд AstraZeneca вакцины 2, 3 дугаар тун, Спутникийн 2 дугаар тун, Pfizer, Vero Cell вакцины 1,2 дугаар тунг хийж байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74 хувь, II тунгийн хамралт 69.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,666 (22.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 56,334 (63.4 хувь), 16-17 насны 23,350 (68.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

"Маргааш буюу наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 55-аас дээш насныхан болон боловсролын байгууллагын ажилчид, архаг суурь өвчтэй иргэд, хариу арга хэмжээний багийнхан гээд нийт 450,000-500,000 иргэнд коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэлнэ.

Синофармын вакцины хоёр тунг хийлгэсэн иргэд гурав дахь тунд хамрагдахыг хүсвэл Синофармын Vero Cell эсвэл Pfizer вакциныг өөрийн сонголтоор сайн дураар хийлгэх боломжтой. Ингэснээр манай улсад тархаад байгаа коронавирусийн Дельта хувилбараас хамгаалах"-ыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдээд буй.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8