2021/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
06:00
S32
-5°
07:00
S32
-5°
08:00
S32
-6°
09:00
S31
-8°
10:00
S31
-9°
11:00
S29
-10°
12:00
S29
-10°
13:00
S29
-11°
14:00
S29
-11°
15:00
S29
-12°
16:00
S29
-12°
17:00
S29
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Паралимпын тамирчныг мөргөсний дараа Тоёота компани автомат жолоодлоготой автобуснуудаа зогсоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг

Токио 2020 зуны олимпын наадмын тамирчдыг Олимпын хотхон дотор тээвэрлэхэд Тоёота компанийн зохион бүтээсэн автомат жолоодлоготой автобуснуудыг ашиглаж байгаа билээ.

Саяхан эхэлсэн Паралимпын наадмын тамирчдыг тээвэрлэхэд үүнийг бас ашиглаж байгаа. Гэтэл Пүрэв гарагт ийм автобус харааны бэрхшээлтэй тамирчныг мөргөж гэмтээсэн осол гарчээ.

Энэ ослын дараа Тоёота компани Олимпын хотхон дахь жолоочгүй автобусны үйлчилгээгээ түр зогсоохоор болсон байна. Автобуснуудын нэг T хэлбэрийн уулзвараар нэвтрэхдээ зам хөндлөн гарч явсан Японы жүдогийн тамирчин Арамицү Китазаног мөргөж, хөнгөн гэмтээжээ.

Китазано 81 кг-ийн жинд барилдах хуваарьтай байсан ч гэмтлийн улмаас тэмцээндээ оролцож чадаагүй байна.

Тоёота компанийн ерөнхийлөгч Акио Тоёода “Олон хүний санааг зовоосон осол гаргасандаа бид маш их харамсаж байна. Автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл ердийн зам дээр гарах цаг хараахан болоогүйг энэ явдал харууллаа” гэж мэдэгджээ.

Ослын үед тухайн автобусны ажиллагааг операторууд хянаж байсан гэнэ.

“Замын хажууд хүн байгааг харсан ч автобус ирж явааг хараад зогсох байх гэж найдсан” гэж операторууд цагдаад мэдүүлжээ.

Тоёода ерөнхийлөгч ослын газарт өөрийн биеэр очиж, болсон явдлын дүрс бичлэгийг үзсэнийхээ дараа “технологид хэт найдсан нь алдаа болсон” гэж дүгнэсэн байна.

Тэрбээр ослын шалтгааныг илүү нарийвчлан шалгаж, дахин ийм явдал гаргахгүйн тулд Токио 2020 наадмын зохион байгуулагчидтай хамтран ажиллахаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN

 

x