Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 571, орон нутагт 1,851 хүн коронавирусийн халдвараар өвчилж, нэг иргэн нас баржээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,422 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 571 нь нийслэл хотод,
  • 1,851 орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2,131 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-60 гаруй насны нэг хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 924 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12,802 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 
КОВИД-19-тэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.