Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Спутник вакцины бүрэн тунг авсан хүмүүст гурав дахь тун Pfizer байх судалгаа ХӨСҮТ-д хийгдэж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Спутник вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст гурав дахь тунд нь Pfizer вакцин хийх эсэх судалгаа хийгдэж байна. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Спутник вакцин манай улсад маш цөөхөн хүнд хийгдсэн. Татан авалт ч мөн цөөн тоогоор хийгдсэн. Гурав дахь тун бол сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Гэхдээ энэ нь цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв. 

Эрүүл мэндийн яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр "Спутникийн вакцинжуулалттай холбоотой судалгаа дэлхий даяар ховор байгаа. Монгол Улсад Спутник вакцинаар хоёр тунгаа авсан хүмүүст араас нь Pfizer-аар гуравдугаар тун өгөх нэг хувилбарын судалгаа ХӨСҮТ-д хийгдэж байна. Тус судалгааны урьдчилсан дүн гараагүй байна. Гарсных нь дараа та бүхэнд танилцуулах болно" гэлээ. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/276270623943752