Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бумдэлгэр: Монгол Улсад хийгдсэн вакцинууд 20-59 насныханд 90%, 60-аас дээш насныханд 86%-ийн эсрэг бие үүсгэсэн

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын эрдэмтэд эсрэг биеийн тогтоцын талаарх судалгааг үе шаттай  хийж байгаа билээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр "ХӨСҮТ-д хийсэн КОВИД-19 вакцины хоёр тунгийн дараах дархлаа тогтоц эсрэг биеийн титрийг тодорхойлсон судалгаанаас харвал, хоёрдугаар тунгаас хойш 14-35 хоног дахь дархлаа \S-RBD IgG\ нийт хүн амын дунд 91.78 хувьд нь эсрэг бие үүссэн байна гэх дүн гарсан.

Тодруулбал, 20-29, 30-30, 40-49 50-59 насныханд 90 орчим хувь, 60-аас дээш насныханд 86.5 хувийн эсрэг бие үүссэн гэдэг дүн гарсан. Энэ нь олон улсын судалгаатай мөн таарч байгаа.

Судалгааны үр дүнгээс харвал Монгол Улсад хийгдсэн вакцинууд эсрэг биеийн титрийг үүсгэж байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн н.Билэгсайхан докторын хийсэн судлагаанаас харвал эсрэг биеийн титрийг гурван үзүүлэлтээр үзсэн байна.

  1. Саармагжуулдаг эсрэг бие
  2. S-RBD IgG
  3. Нийт эсрэг биеийн түвшингээр нь үзсэн байсан" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/276270623943752