Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн геномын судалгаагаар мутацлагдсан хувилбарыг Монголд илрүүлэх боломжтой болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунгийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/276270623943752

Коронавирусийн хувилбарын судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

АШУҮИС-ийн төлөөлөл "АШУҮИС COVID-19-ийн голомтолсон халдварт геномийн судалгаа хийх төсөл хэрэгжүүлсэн. Судалгааг 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийг хүртэл хийсэн.

Одоогоор манай улс коронавирусийн альфа, бетта, гамма, дельта хувилбаруудыг богино хугацаанд ПГУ-ын шинжилгээгээр илрүүлж буй.

Судалгааны үр дүнг харвал, цар тахал хүн амын дунд бүртгэгдэж эхэлснээс эхний хэдэн сард анхны хувилбартайгаа адил сорьцууд эргэлтэд байсан. Харин 2021 оны 2, 3 дугаар сараас вирус хувьсаж, альфа хувилбар хүн амын дунд эргэлтэд орсон байна.

Улмаар 6, 7 дугаар сарын эхээр нийт батлагдсан тохиолдлын дийлэнх хувийг альфа хувилбар эзэлж байсан бол долдугаар сарын дундаас дельта хувилбар бүртгэгдэж эхэлсэн.

Наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар дельта хувилбарт коронавирус шинээр батлагдсан тохиолдлууд дунд нэлээд өндөр хувийг эзэлж байна. Мөн бид нуклейн хүчлийн түвшинд уг вирус өөрчлөгдсөн гэдгийг батлах шинжилгээг амжилттай хийлээ.

Ингэснээр дэлхий нийтэд түгээмэл байгаа мутацлагдсан хувилбар болон бусад төрлийн мутацын төрлийг илрүүлэх боломжтой боллоо.

Судалгааны ажил амжилттай явагдаж байна. Цаашид сорьцын тоог нэмэхээр Монголд эргэлдэж байгаа коронавирусийн геномын судалгааны нарийвчилсан судалгааны үр дүнгүүд гарах боломжтой боллоо" гэв.

Өөрөөр хэлбэл, SARS Cov2 вирус нь өөрөө хувиран өөрчлөгдөх чадвартай. 2020 оны гуравдугаар сард дэлхийн улсуудад 600 гаруй мутац илэрсэн байсан бол өнөөдрийн байдлаар 21,480 төрлийн мутац илрээд байгаа аж.

Тиймээс коронавирусийн төрлийг тодорхойлох шинжилгээ хийх нь чухал бөгөөд энэ нь манайд тулгамдаж байгаа асуудлын нэг байв.

Харин үүнийг PCR шинжилгээний үр дүнг үндэслэн Sanger Sequence-ийн арга ашиглан коронавирусийн генийг тодорхойлох боломжтой болжээ.