Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд чөлөөлсөн газарт автомашины ил зогсоол байгуулна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашуудыг буулгаж, газрыг чөлөөлж, тохижуулах ажил үргэлжилсээр байна.

Энэ хүрээнд нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байрлах найман ширхэг тоосгон гарааш, 8 дугаар байрны хойд орцыг хааж барьсан 195 м.кв талбай бүхий нэг өргөтгөлийн барилгыг нураажээ.

 
Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Ингэхдээ Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/363 тоот захирамжийг үндэслэсэн байна. Албадан чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэсэн бөгөөд чөлөөлөгдсөн газарт автомашины ил зогсоол, тохижилтын ажил хийгдэх юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба