Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Дотуур байранд амьдардаг оюутнууд толгой хөл гэсэн зарчим баримталж унтана

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдийн хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, ямар хариу арга хэмжээ авах журмыг удахгүй гаргаж танилцуулна гэдгийг ЭМЯ-н хэлтсийн дарга Л.Энхсайхан хэллээ. 

Анги танхим, дотуур байранд цоо шинэ биш байнга хэлж буй нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг баримтлах нь. Тухайлбал, дотоод орчинд заавал амны хаалт зүүх, агаар сэлгэлт хийх, хүн хоорондын зай баримтлах гэх мэт агуулгатай журам гарах юм байна. 

Л.Энхсайхан дарга "Дотуур байранд амьдардаг оюутнуудын хувьд эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмүүдийг баримтална. Тодруулбал, унтахдаа толгой хөл гэсэн зарчим баримтална, өглөө оройд хоолойгоо зайлна, эд зүйлсээ өдөр бүр халдваргүйжүүлэгч бодисоор арчиж цэвэрлэх гэх мэт. 

Танхимын сургалтын үеэр бөөнөөрөө цуглахгүй, тамхи хувааж татахгүй, нэг савнаас ундаа, ус уухгүй байх хэрэгтэй. Дундаа хэрэглэдэг зүйлсийг хэрэглэхгүй байх нь халдвараас сэргийлнэ" гэдгийг зөвлөлөө. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.08.27/

https://www.facebook.com/iKonNews/videos/650430629270504