Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 47 цэг ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 47 цэг 09:00-17:00 цагт ажиллана. 

Эдгээр цэгт 63 багийн 412 эмч, ажилтан ажиллаж, 5,224 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 587,
  • II тунд 2,150,
  • III тунд 2,582 буюу нийт 5,319 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.8 хувь байна. Мөн зорилтот бүлгийн буюу 2,635 жирэмсэн эх, 12-15 насны 54,146, 16-17 насны 22,816 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7