Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын төв телевиз жингээ хасахыг уриалсан энимэйшн кино үзүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын төв телевизийн суваг таргалалттай тэмцэхийг уриалсан хүүхдийн кино үзүүлсэн нь ховор үзэгдэлд тооцогдож байна.

Учир нь тус улсын иргэд байнгын хоол хүнсний хомсдолтой амьдардаг гэсэн ойлголт бий. Өнгөрсөн зургаадугаар сард Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун улс орноо хүнсний ноцтой хомсдолтой тулгарсныг зарлаж байв.

Энэ сарын эхээр армийн хүнсний нөөцөөс иргэдэд цагаан будаа тараасан тухай эх сурвалжууд мэдээлсэн юм. Умард Солонгосын нөхцөл байдал ямар хүнд байгааг эндээс харж болно.

Төрийн суртал нэвтрүүлгийн сувгаар цацсан энимэйшн бүтээлд хичээлээ тараад харьж буй хоёр охиныг үзүүлжээ. Тэдний мяраалаг нь автобусаар гэртээ харих гэхэд туранхай охин алхахыг зөвлөөд гэр рүүгээ дагуулж явааг харуулсан байна.

Гэртээ харьсан хойноо туранхай нь акробатикийн дасгал хийж, мяраалаг нь буйдан дээр идэж, нозоорч суугааг бас үзүүлжээ.

Олон нийтэд ийм суртал нэвтрүүлгийн энимэйшн үзүүлсэн нь тус улсын удирдагч Ким Жон Уны жин хассан цаг үетэй давхцаж байна.

Хоёр сарын өмнөөс тэр жингээ хасаж эхэлсэн бөгөөд саяхан Пёньяны орон сууцны бүтээн байгуулалттай танилцсан тухай мэдээний зурагт бүр илүү турсныг нь харуулжээ. 

 

Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба Ким Жон Уныг өнгөрсөн хугацаанд бараг 20 кг жин хассан гэж тооцоолсноо мэдээлсэн юм.

Саяхан Пёньяны оршин суугчид удирдагчийнхаа турж эцсэнийг хараад өрөвдөж, уйлж байгааг үндэсний төв телевиз нь харуулж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider