Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын болон дотуур байрны төлбөр нэмэгдэхгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн багш, ажилтны 62 хувь нь, оюутнуудын 86.6 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байна.

COVID-19-ийн эмчилгээний нөхцөлд ашигласан найман дотуур байрыг ариутгаж, нийт 71 дотуур байранд 11,000 оюутныг хүлээн авахад бэлэн болжээ.

Мөн энэ хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр нэмэгдэхгүй гэдгийг БШУЯ-наас мэдээллээ.

Тус яамнаас гаргасан журмын дагуу өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд сургалтын төлбөр нэмэхгүй байх, төлбөрийн уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн авах чиглэл өгчээ.

СУИС-ийн тухайд нэгдүгээр курсын 500 оюутны нэг кредитийн төлбөр 20 мянган төгрөгөөр нэмэгдэх зохицуулалттай байна.