Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Халдварын тохиолдол долоон аймагт 100-аас дээш, Ховдод 270-аар нэмэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Орон нутагт коронавируст халдварын тархалт нэмэгдсээр батлагдсан тохиолдлын тоо 75,564 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд шинээр улсын хэмжээнд 2,467 хүнээс халдвар илэрсний 68.5 хувь буюу 1,691 нь аймгуудад бүртгэгдсэн байна.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал өнгөрсөн хоногт Ховд аймагт хамгийн олон буюу 270 хүн шинээр халдвар авчээ.

Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 5,698 болж нэмэгдлээ.

Түүнчлэн Баян-Өлгий аймагт 161, Дорнод аймагт 142, Дархан-Уул аймагт 140, Сэлэнгэд 113, Хөвсгөлд 103, Говь-Алтайд 102, Архангайд 105 тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгджээ.

Манай улсад дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөсөөр байгаа.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр: