Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Интермед Сүхбаатар салбар клиник нээлтээ хийлээ

ikon.mn
2021 оны 8 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Интермед эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 7 жилийн ойг тохиолдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ хүртээмжийг сайжруулах зорилгоор энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэдэд илүү ойртон, тухайн бүсэд өөрийн салбар клиникээ нээлээ.

Интермед Сүхбаатар салбар клиникт 0-16 насны хүүхэд нярайн тусламж үйлчилгээ, эхо, мэдрэл, уламжлалт анагаах ухаан, дотор, эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо, жирэмсний хяналтын цогц үйлчилгээ зэрэг төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Мөн дээрх үндсэн чиглэлээс гадна өдрийн эмчилгээ, зүрхний бичлэг, лабораторийн шинжилгээ, томуу болон ротавирусын эсрэг дархлаажуулалтын вакциныг Интермед Сүхбаатар клиникээс авах боломжтой.

Энэхүү салбар клиник нь Интермед эмнэлэгт мөрдөгддөг бүхий л олон улсын стандарт, журмуудыг хэрэгжүүлэн ижил түвшний үйлчилгээ үзүүлэхээс гадна тус эмнэлгийн эмч, сувилагч нарын баг ажиллаж байгаагаараа онцлог юм.

Интермед Сүхбаатар клиникийн хувьд төв эмнэлгээсээ 20% хөнгөлөлттэй үнээр үзлэг, үйлчилгээ авах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгож байгаа бөгөөд нээлтийн урамшуулал болгон 8-р сарын 25-аас 9-р сарын 8-ыг дуустал үзлэг хийлгэсэн хүн бүрд гарын бэлэгтэй.

Амбулаторийн цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-17:00

Байршил: Сүхбаатар дүүрэг 1-р хороо, 13-р хороолол, Г. Чагдаржавын гудамж, 46-р байр, 1-р давхар.

Утас: 7709-1111

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.